БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийг шалгаж байна


Улаан хүрэн өнгийн “Субару импреза” загварын 30 26 У... дугаартай автомашины жолооч замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, камерын доогуур өнгөрөхдөө улсын дугаараа нууцалж буй бичлэг фэйсбүүкийн “Цахим замын цагдаа” хуудаст өнгөрсөн бямба гарагт цацагдсан юм.

Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан шалгахад уг автомашины жолооч Б.Амарсайхан өнгөрсөн сард улсын дугаараа халхлах тоноглол БНХАУ-аас худалдан авч суурилуулан ашиглаж байсныг тогтоожээ. Өдгөө уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн олон нийтийн сүлжээнд бичлэг нь цацагдсан зам, тээврийн ослын хоёр ч хэргийг ТЦА-нд үргэлжлүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Офицеруудын ордноос Чулуун-Овооны тойрог чиглэлийн замд нэг автомашин хэд хэдэн хүнийг мөргөсөн осол энэ сарын 20-ны 19.00 цагийн үед гарч, бичлэг нь цахим сүлжээнд цацагдсан. “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж, явган хүний гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээснийг цагдаагийн байгууллагынхан олж тогтоожээ. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эл ослыг гаргасан байна. Түүний машинд мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн V хорооны нутаг, Яармагийн “Номин” худалдааны төвийн урд замд өнгөрсөн баасан гаргийн 08.00 цагийн үед хүн автомашинд мөргүүлсэн ослын зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд иргэд тавьсан юм. Уг ослын улмаас нэг иргэн амиа алдсан бөгөөд ТЦА-нд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 16 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 16 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01