БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС НИЙЛЖ ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ НЬ ТОГТООГДЖЭЭ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн 2 этгээд нийлж тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэг зохион байгуулалттай халаасны хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэжигтэй этгээдүүд хар өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл ашиглан автобусны буудлуудаар явж насанд хүрээгүй иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан нийт 9 удаагийн үйлдлээр 9 ширхэг гар утас хулгайлсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг Монгол улсад болон хилийн чанадад үйлдэж ял шийтгэгдэж байсан ажээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын явцад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг олж тогтоон хулгайд алдагдсан гар утсыг эзэмшигчдэд бүрэн хүлээлгэн өгчээ. Халаасны хулгайн гэмт хэрэг хаана, хэнд ч хохирол учруулах эрсдэлтэй учир иргэн та өвлийн улиралд гар утас, түрийвч зэргээ хувцасны өвөр хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай явган хүний гарц зэрэг хүн ихээр цугласан олон нийтийн газар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 16 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 16 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01