БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөвсгөл аймагт одонгийн цайллага дээрээ нөхрөө хөнөөж, гэрээ шатаасан хэрэг гарчээ


Хөвсгөл аймагт иргэн Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ нөхөр Г.Г-тэй маргалдаж улмаар нөхрөө мэсээр хөнөөгөөд гэрээ шатаасан хэрэг гарсан байна. 

Хэрэг үйлдсэн этгээд шүүхэд “Тухайн өдөр миний одонгийн угаалга болсон. Хүмүүс ирээд хоол унд идээд архи дарс уугаад хүмүүс согтоод эхэлсэн.  Нөхөр  Г.Р  согтоод хүмүүс рүү агсраад тэгэхээр нь боль гэсэн ч намайг элдэв хараалын үгээр доромжилсон. Тэгээд намайг үсдэж зодсон. Бас гартаа хутга бариад ална хэмээн дайрахад тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Үүний дараагаар би гэрээ тойрч гүйгээд савтай бензинийг асгаад тамхи татах гэж байгаад асаагуур асаасан чинь гал дүрэлзсэн. Тойроод гарч ирэхэд талийгаачийг хүн чирч байхыг хараад яасан талаар асуухад чи алчихсан гээд байсан. Тэгээд талийгаачийг тэвэрч байсан тэрнээс цааш мэдэхгүй байна” хэмээн мэдүүлсэн байна. 

Улмаар тухайн хэргийн газар байсан гэрчүүд, шүүх шинжилгээний дүгнэлт, мөрдлөг зэргээр иргэн Ц-г нөхрөө мэсээр хөнөөсөн болохыг тогтоосон байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц-ийг таван жил зургаан сарын  хугацаагаар  хорих  ял оноосон байна. 

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах 

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

1
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
6
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 45 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01