БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Энх-Амгалан: Өмнө нь том компаниуд л лобби хийж гадаадаас ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг байсан


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гадаадаас авах ажиллах хүчнийг квотгүй болгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газраас Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Монгол Улдсад ажиллах хүчний хомсдол бодитойгоор бий болсон. Ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд 280 мянган ажлын байр бодитоор бий болно. Гэтэл жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болж байгаа гэсэн тооцоо бий.

Өндөр бүтээмж, өндөр цалинтай уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт ажиллах хүчний хязгаарлалт хэвээрээ байна. Харин ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа барилга, замын салбар буюу улирлын чанартай ажилд гадаадаас ажиллах хүч авах процессыг хялбарчлахаар болж байна. Өмнө нь томоохон компаниуд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулсны төлбөрөөс чөлөөлөгддөг байсан. Том компаниуд нь авдаг, жижиг компани нь төлбөрөөс чөлөөлөгдөж чаддаггүй. Ийм том жижгийн ялгаатай, том компаниуд нь лобби хийж тодорхой ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг байсан. Хуулийн энэ хийдлийг арилгаж бүх аж ахуйн нэгж төлбөрөөс чөлөөлөгдөнө. 16 салбарт квотгүйгээр ажиллах хүч оруулж ирнэ. Мөн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэсэн үг. Үүнээс гадна гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой зөвшөөрлүүд цахимжиж, төрийн хүнд суртлыг арилгаж байгаа" гэв.


5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 44 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01