БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.


Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, нар 2024 оны 12 сарын 19-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр байгууллага санамж бичгийн хүрээнд хүний эрхийн хэрэгжилтийн байдал, хууль тогтоомжийн нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөлийн талаар судалгаа шинжилгээ, үнэлгээний ажлуудыг гүйцэтгэх, Улсын Их Хурлаас батлагдан гарч байгаа хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулах, хууль эрх зүйн гарын авлага бэлтгэх, өмгөөллийн үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба, Мэргэшлийн Хорооны дарга Д.Батсүх, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Т.Энхбаяр, өмгөөлөгч Б.Солонго нар оролцов.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их хурлын стратеги төлөвлөгөөнд хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ хэмээн заасан. Уг зорилтын хүрээнд хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана гэж үзэж буй. Тиймээс хуульд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал” гэдгийг арга хэмжээний үед онцоллоо.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 44 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01