БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа


Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.12.18) тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав.

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн байдал болон технологийн талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Ц.Алтансүх, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, ерөнхий технологич Д.Өлзийбат нар танилцууллаа. Тус үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худгийн уурхайгаас бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг төмөр замаар өдөрт 4000 тонныг татан авч бутлаад, барьцалдуулагч, чийгийг тохируулан хольж, шахаж хэвлэн, савлах процессоор үйлдвэрлэлээ явуулдаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд түүхий эдээ солих шаардлагатай бөгөөд үүнийг үйлдвэр бие даан шийдвэрлэх боломжгүй, эрх бүхий байгууллага, мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр ярив.

Тус компанийн төвийн болон зүүн үйлдвэрүүд сард 75000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бөгөөд өртгөөсөө тав дахин хямд үнээр борлуулж буй тухай Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг танилцуулсан юм. “Энержи Ресурс” ХХК-иас мидлингээ үнэгүй авдаг ч татан авах тээвэрлэлтэд нийтдээ 288.4 тэрбум төгрөг зарцуулаад байгааг тэрбээр хэллээ. Түүний танилцуулснаар 1.0 тонн сайжруулсан түлшний өртөг 598.9 мянган төгрөг болдог бөгөөд үүнийг шуудайд шилжүүлбэл нэг шуудай түлшний өртөг 15 000 төгрөг болох бөгөөд үүнийг 3750 төгрөгөөр борлуулдаг байна. Компанийн нийт зардлын 45.1 хувийг түүхий эд, түүнийг татан авах зардал эзэлдэг бөгөөд 26.5 хувийг цалингийн, 6.5 хувийг элэгдлийн зардал эзэлдэг аж.

Ухаа худгийн уурхайн мидлинг эрчим хүчний нүүрсний MNS 6226:2011 стандартын шаардлагыг, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш хатуу түлшний MNS 5679:2022 стандартын шаардлагыг, үйлдвэрлэлд ашиглаж байгаа барьцалдуулагч бодис холбогч эдийн CS 11-0566:2024 стандартын шаардлагыг тус тус бүрэн хангаж байгааг ерөнхий технологич Д.Өлзийбат үндсэн үзүүлэлтээр тайлбарлан ярьсан юм. Тэрбээр үйлдвэрлэлийн технологийн горим огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдэв.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагийн үйлдвэрлэлийн эхэн үед Улаанбаатар хотын агаарын чанар сайжирч байсан бол энэ 2024 онд бохирдол яагаад илэрхий нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон талаар асуухад ерөнхий технологич Д.Өлзийбат хотын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн болон 140 гаруй аж ахуйн нэгжид түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч буй явдал нөлөөлж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Улаанбаатар хотын айл өрхүүдийн хэрэглэж байгаа зуухны 60 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэсэн тайлбар өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт болон тус компанийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээг харцуулж харахад агаарын бохирдолд сайжруулсан түлш бага нөлөөтэй байх магадлалтай байна гээд угаарын хий үүсэж буйн шалтгаан, шахмал нүх сүвжилт зэрэг нарийвчилсан асуудлуудаар ярилцав. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин “Энержи Ресурс” ХХК нийлүүлж байгаа мидлингээ хэрхэн тээвэрлэж, хадгалж, ачиж байгаа зэрэгт хяналт тавих, мөн өөрийн бүтээгдэхүүний агуулах, тээвэрлэлтийн менежментийг сайжруулахыг зөвлөж, сүүлийн гурван жилд шахмал түлшний хэрэглээ буурсан байхад агаарын бохирдол нэмэгдсэн нь өөр хүчин зүйлсээс нөлөөтэй гэж харагдаж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг үйлдвэрлэлийн явцад барьцалдуулагчийг өөрчилсөн нь бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлснийг асууж, түүхий эд буюу мидлинг болон эцсийн бүтээгдэхүүний харьцуулсан үзүүлэлт, туршуилтуудын үр дүн, стандартуудыг шинэчлэн сайжруулах шаардлагбн талаар асууж хариулт авав. Мөн тэрбээр 816.7 тэрбумд хүрсэн алдагдал, түүхий эдээ үнэгүй авч байгаа хэрнээ бүтээгдэхүүний өртөг өндөр байгаа зэргийг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа жилд 10 000 хүн угаартаж, 100 гаруй нь нас барж байгаа явдал бол ноцтой үзүүлэлт гэдгийг онцлоод, үйлдвэрлэлийн орц, гарцын хяналт, хөндлөнгийн болон өөрийн лабораторийн хэмжилт, шинжилгээг тогтмолжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн үйлдвэрлэлийнхээ технологи, горим, стандартыг сахиж ажиллахын зэрэгцээ хэрэглэгчдийн хэрэглээ, ахуйн хэрэгсэлд мөн хяналт тавих шаардлагатайг дурдаж, явуулын лабораторитой болохыг зөвлөсөн юм. Тэрбээр нийслэлээс захиалагчийн хяналтыг сайжруулах, мөн хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай гээд технологи, тохируулгыг бүх үе шатанд туршилт хийж судлах, технологио хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж байгаа энэ үед “Тавантолгой түлш” ХХК бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой хяналт тавьж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа онцлоод, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хяналт шалгалтын ажлаа эрчимтэй явуулж, санал дүгнэлтээ хугацаа алдахгүй гаргана гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн 1, 2, 3 дугаар цехийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн цехүүд хөө тортог ихтэй, ажиллахад хүнд нөхцөлтэй байгааг ажлын хэсгийн гишүүд анхааруулж, үйлдвэрлэлийг битүүмжилсэн орчинд тоосжилт, тортог багатай явуулах талаар судалж, шийдвэрлүүлэхийг зөвлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 1 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: 2026 онд татвар, НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна 2 цагийн өмнө
Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна 3 цагийн өмнө
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цагийн өмнө
Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 4 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 4 цагийн өмнө
YOUNG MO’G: Эхнэртээ зориулж дууны маань клипэнд Мичи тоглосон 5 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 6 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 6 цагийн өмнө
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 7 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана 8 цагийн өмнө
Цаг үеийн асуудлаар ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтарсан мэдээлэл хийлээ 8 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа 8 цагийн өмнө