БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Нэг ангид 40-ээс дээш хүүхэд хичээллэхийг зогсоох ёстой”


Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш мэргэжлийн элсэлтийн талаар тус сургуулийн проректор Д.Соронзон ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлээ.

Тэрбээр, тус сургуулийн 2024-2025 оны элсэлтийн хяналтын тоо, гүйцэтгэл 86 хувьтай байна. Тухайлбал, Архангай аймгийн салбар сургуулийн хяналтын тоо 185 байхаас 149, Багшийн сургуулийн хяналтын тоо 350 байхаас 393, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хяналтын тоо 130 байхаас 44 гэх мэт бүрэлдэхүүн сургуулиудын хяналтын тоог танилцуулж, багш мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, багшийн хомсдолыг арилгах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааний талаар мэдээлэл өгөв.

Түүний дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүртээмжийн талаар хийсэн судалгааг танилцуулсан.

Тэрбээр, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30 хүртэл хүүхэдтэй бүлэг дөнгөж 42 хувь байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлөө тооцоод 35-39 хүүхэдтэй бүлэг хичээллэхийг хүлээн зөвшөөрч, 40-ээс дээш хүүхэдтэй бүлэг хичээллэхийг зогсоох ёстой юм. Энд хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа.

Тэр байтугай 60 давсан хүүхэдтэй бүлэг 20 байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү асуудлыг даруй хуульчилж шийдэх ёстой.

2015 оноос хойш төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо 23.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5,075 багш дутагдалтай байгаа бөгөөд багшийн тоог нэмэгдүүлэх, боловсролын мэргэжил сонгон суралцагсдын болон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан.

Түүний дараа ажлын хэсэгт 2025 оны хагас жил хүртэлх ажлын удирдамжийн төслийг танилцуулан хэлэлцүүлж, батлав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 45 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01