БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Папиллома вирусийн эсрэг вакцинд 12.847 хүүхэд хамрагджээ


Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад улсын хэмжээнд 12.847 хүүхэд хамрагджээ. Тодруулбал, орон нутагт 8157, Улаанбаатар хотод 4690 хүүхэд хамрагдсан байна. Улсын хэмжээнд 11 настай 78.622 хүүхэд хамрагдах ёстой. Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн. Уг вакциныг 14 хоног буюу арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл сургуулиудаар дамжуулан хийсэн.

 Дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах бөгөөд сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Ерөнхий Боловсролын сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвөөс вакцин хийх талаарх мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт өгч, вакцин хийх өдрийг мэдэгдсэний дагуу  хүүхдээ вакцин хийлгэх өдөр дулаан хувцаслаж, хоол, цайг нь сайн уулган, вакцин хийлгэсний дараа дааруулахгүй, хүйтэн юм уулгахгүй, тарьсан хэсэг газрыг хөндөж, цохиж, маажихгүй байхыг хүүхдүүддээ зөвлөж хэлээрэй. Мөн хүүхэд зүү тариур, тарилгаас айх тохиолдол байдаг учир хүүхэдтэйгээ ярилцан ойлгуулж тайвшруулаарай.

Дархлаажуулалтыг зохион байгуулах өдөр эмч хүүхдийн биед үзлэг хийж үнэлэн вакцинд хамруулан, вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд  15-30 минут хянана.

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил вакцин хийсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх, халуурах, толгой эргэх, дотор муухайрах,  суулгах, бөөлжих зэрэг зовиур илэрч болох бөгөөд энэ нь өөрөө аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэнээр хүний дархлааны систем ажиллаж дархлаа тогтож байгааг илтгэж байгаа юм. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг 3-аас дээш хоног илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид яаралтай  хандахыг эмч нар зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна 31 минутын өмнө
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 3 цагийн өмнө
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 4 цагийн өмнө
Б.Чагнаадорж: Эспортын эргэлтийн хурд, бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ 4 цагийн өмнө
НИТХ ЕБС-иудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай хэлэлцэнэ 5 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна 5 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 147 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын музейн өдөр тохиож байна 5 цагийн өмнө
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна Өчигдөр
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 2026/05/15
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 2026/05/15
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/15
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 2026/05/15
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 2026/05/15
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15