“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хамт олон баярын хурлаа хийж хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаа дүгнэлээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадам энэ жил "Мөнхөд орших Монгол" нэрийн дор зохион байгуулагдаж буй билээ.
Үндэсний их баяр наадмын арга хэмжээний хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хамт олон баярын хурлаа хийж хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаа дүгнэлээ.
Төвийн захирал Д.Мөнхбаатар тус арга хэмжээний үеэр Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудын тоймоос дурдаж ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан инженер техникийн ажилтнууддаа баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Бид энэ өдөр Монгол ёс заншлаа дээдлэн Үндэсний хувцсаараа гоёж нааддаг сайхан уламжлалтай билээ. Энэ нь Төрт ёсны уламжлалаа дээдлэх, Монгол ёс заншлаа хүндлэн сахих чухал ач холбогдолтой юм