Монгол Улсад арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал боллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Арьс судлалын салбарын нэгэн зууны түүх бол үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, судлаачдын мэдлэг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр бүтсэн үнэт өв болохыг онцоллоо.
Тэрбээр:“Өнгөрсөн 100 жил бол бидний бахархах түүх, бидэнд үлдээсэн үнэт өв. Харин тэр өвийг улам баяжуулж, дараагийн үедээ илүү сайнаар өвлүүлэх нь бидний үүрэг” хэмээн тэмдэглэв.
Цаашид арьсны хавдар, архаг үрэвсэлт болон аутоиммун өвчний оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгож, молекул оношилгоо, эмгэг судлал, арьсны мэс засал, лазер болон гэрэл эмчилгээ зэрэг орчин үеийн арга, технологийг нутагшуулах, залуу эмч, мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, судалгаа шинжилгээг дэмжих нь чухал болохыг сайд онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд Э.БатшугарАрьс судлалын салбарын 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийт хамт олондоо баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.