Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2026 оны есдүгээр сарын 21-нээс хотын зуслангийн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсоохоор болжээ. Тодруулбал,
ЗҮ:1 "Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай",
ЗҮ:2 "Гоодой-Сүхбаатарын талбай",
ЗҮ:3 "Баянбулаг-Сүхбаатарын талбай" чиглэлүүдийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоох юм.
Харин ЗҮ:4 “Гүнт–Жигжид–Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус иргэдэд үйлчилсэн хэвээр байна гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.