БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.УЧРАЛ: Ю.ЦЭДЭНБАЛЫН АЖИЛ, АМЬДРАЛААС СУРГАМЖ АВЧ ХХI ЗУУНЫ СОРИЛТУУДЫГ ДАВАН ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ЗАМД ТҮҮЧЭЭЛЭХ ҮҮРЭГ БИДЭНД НОГДОЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өнөөдөр /2026.09.17/ боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар, Маршал Ю.Цэдэнбалын гэр бүл, нутгийнхан, Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академиийн төлөөлөл оролцов. 
Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн. Тэрбээр 1940 оноос БНМАУ-ын нам, төрийн удирдлагад ажиллаж, 1984 он хүртэл төрийн өндөр албан тушаал хашсан бөгөөд энэ он жилүүдэд Монгол Улсад үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт олон бүтээн байгуулалт хийгдэж, эдийн засаг, нийгмийн суурь бүтэц бүрэлдсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Өнөөдрийн арга хэмжээг нээж Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэв.  Тэрбээр “МАН, нийт гишүүд та бид эгнээнээсээ төрүүлсэн энэ эрхэм хүмүүнийг бахархан дурсах төдийгүй, түүний амьдрал, үйл ажиллагааны сайн үйлээс суралцаж, сургамж авч ХХI зууны хөгжлийн сорилтуудыг даван туулж, улс эх орон, ард иргэдээ дэвшил хөгжлийн замд түүчээлэн хөтөчлөх түүхэн үүрэг ногдож байна.
МАН-ын 105 жилийн 40 жилд нь Ю.Цэдэнбал дарга тэргүүлж ажилласан нь намдаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, улс төрийн лидер, ёс суртахууны манлайлагч байсны нотолгоо юм. Монголын шинэ түүхийн хагас зууныг хамрах нэгэн түүхэн үед эрх баригч МАН-ыг удирдан хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажиллаж, эх орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхны төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан үндэсний удирдагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энх тайван, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын ариун гэгээн үйл хэргийг хүндэтгэн дурсаж, түүний хүсэл мөрөөдөл байсан хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хичээн чармайхыг намын нийт хамт олондоо уриалж байна. Их удирдагчийн төрөл төрөгсдөд гүн хүндэтгэл илэрхийлье” гэв.
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд МАН-ын Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх байгууллагууд, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны холбоо болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд оролцлоо.
Түүнчлэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг өргөн бүрэлдэхүүн байлцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.УЧРАЛ: Ю.ЦЭДЭНБАЛЫН АЖИЛ, АМЬДРАЛААС СУРГАМЖ АВЧ ХХI ЗУУНЫ СОРИЛТУУДЫГ ДАВАН ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ЗАМД ТҮҮЧЭЭЛЭХ ҮҮРЭГ БИДЭНД НОГДОЖ БАЙНА 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 4 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол болно 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 22 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна 22 цагийн өмнө
АНХ УДАА АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ ОЛДЛОО Өчигдөр
Засгийн газраас ХЗДХ-ийн сайдыг чалөөлснөө мэдэгдлээ Өчигдөр
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов Өчигдөр
Г.Занданшатар: Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа 2026/09/15
С.Бямбацогт: Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай 2026/09/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа 2026/09/15
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа 2026/09/15
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлт танилцуулна 2026/09/15
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 2026/09/14
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2026/09/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 2026/09/14