БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амар тайван оршихуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Цаашид улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар:
  • 2023 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын манлайллын жил”,
  • 2024 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн жил”,
  • 2025 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын жил”,
  • 2026 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласан юм.

Энэ хүрээнд улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт залуу офицеруудын оролцоо, үүрэг, хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих, алба хаах орчин, нөхцөлийг дээшлүүлэх, цалин урамшуулал, зэвсэг, техник, хангамжийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай ажлууд хийж, үр дүнд хүрч буйг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.

Тухайлбал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас гадаад, дотоодын мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт, дамжаануудад нийт 502 офицер хамрагджээ.

Залуу офицеруудын оролцоотойгоор “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй суралцагчийг хамруулсан байна.

4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгдэж, мод тарих, байгаль орчноо хамгаалах, олон нийтийн болон сайн дурын арга хэмжээнд оролцжээ.

Мөн залуу офицеруудын нийгмийн хамгааллыг дэмжих зорилтын хүрээнд алба хаагчдыг орон сууцны хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд үе шаттай хамруулж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй офицеруудыг Цэргийн хүндэт медалиар шагналаа.

Уулзалтад Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна 2 цагийн өмнө
АНХ УДАА АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ ОЛДЛОО 6 цагийн өмнө
Засгийн газраас ХЗДХ-ийн сайдыг чалөөлснөө мэдэгдлээ 7 цагийн өмнө
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй 9 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 10 цагийн өмнө
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа Өчигдөр
С.Бямбацогт: Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлт танилцуулна Өчигдөр
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 2026/09/14
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2026/09/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 2026/09/14
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой 2026/09/14
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/14
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 2026/09/14