БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
46 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд, өмнө нь хэрэгжиж эхэлсэн болон яригдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэх шаардлагатай гэв.

Уулзалтаар Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Шадар сайд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөрш орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулж, Буриад Улстай хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнд чиглүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын газар зүйн байршлын давуу талыг ашиглан Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтанбулагийн чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, холбогдох дэмжлэг, хөнгөлөлтийн нөхцөлийг судлахаа илэрхийллээ. Мөн хил орчмын ой, хээрийн түймэр болон бусад гамшгийн үед шуурхай мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа 46 минутын өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлт танилцуулна 59 минутын өмнө
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой 18 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 19 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа 19 цагийн өмнө
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 23 цагийн өмнө
АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 23 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ Өчигдөр
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/11
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/09/11
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 2026/09/11
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/09/11
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 2026/09/11
Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа 2026/09/11
БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/09/11