БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Admin
48 минутын өмнө

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа 

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүллээ.Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э. Анар тус бодлогын баримт бичгийн  агуулга, онцлог ач холбогдлыг танилцуулав. Тухайлбал, Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, "Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк" байх алсын хараагаа тодорхойлон, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарт тулгамдаж буй реформын шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь энэхүү дунд хугацааны стратегийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгох эхний томоохон алхмуудыг агуулж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэсэн юм.

Тус хэлэлцүүлгээр “Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа” сэдвээр Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан нар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчидтой нээлттэй санал солилцлоо.

Нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, иргэдийн 100 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл сонсон, мөнгөний бодлогын баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлэв.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална. Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Түүнчлэн Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, санал солилцох нь бодлого боловсруулалтад олон талын байр суурь, санал санаачилгыг тусган сайжруулах, улмаар бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 33 минутын өмнө
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой 36 минутын өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 48 минутын өмнө
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа 58 минутын өмнө
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 5 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 6 цагийн өмнө
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ 6 цагийн өмнө
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/11
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/09/11
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 2026/09/11
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/09/11
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 2026/09/11
Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа 2026/09/11
БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/09/11
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 2026/09/10
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 2026/09/10
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ 2026/09/10