БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн суманд арьс, шир худалдан авах, анхан шатны тордолт хийх цэгийг байгуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэхүү түүхий эдийн цэгийн үйл ажиллагаатай (2026.09.12) танилцаж, Хөдөө аж ахуйн бирж болон арьс, ширний үйлдвэрүүдийн төлөөллийн санал бодлыг сонслоо.

Энэхүү түүхий эд авах цэгийн хувьд малчид, аж ахуйн нэгжүүд хэрэгцээлсэн малынхаа арьс, ширийг хүлээн авах цэгт шууд тушаах, газар дээр нь анхан шатны тордолт хийх, улмаар боловсруулах үйлдвэрт дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн бирж арьс ширний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, малчид, иргэдээс ирүүлж буй арьс ширний гэмтлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч, чанар, стандартыг газар дээр нь шалгаж, тогтоож байна.

Зүүн бүсийн хэмжээнд 2025 онд 150 мянга орчим үхрийн арьс бэлтгэн нийлүүлжээ. Үүнээс Хэнтий аймгаас 47 мянга, Дорнод аймгаас 57 мянга, Сүхбаатар аймгаас 51 мянган бодын арьс, шир тус тус бэлтгэсэн гэх дүн бий.

Харин дулааны улиралд арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд олон сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ. “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ байдал өөрчлөгдөж байна. Одоогийн байдлаар арьс шир боловсруулах үйлдвэрүүд Дорнод аймгаас 1793, Сүхбаатар аймгаас 605, Хэнтий аймгаас 800 үхрийн шир, Хөвсгөл аймгаас 4,000, Архангай аймгаас 3000 хонины нэхий тус тус Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан аваад байна.

Өөрөөр хэлбэл эхний ээлжид дээрх Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад малчдаас арьс шир худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн биржийн арилжаагаар дамжин үйлдвэрлэгчдэд хүрч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай 53 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа 1 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлт танилцуулна 3 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 21 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой 21 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 22 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа 22 цагийн өмнө
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө Өчигдөр
АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ Өчигдөр
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/11
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/09/11
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 2026/09/11
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/09/11
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 2026/09/11