Шадар сайд Н.Номтойбаяр: Өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын ажлын тайланг хэлэлцэн, ирэх жил ашиглалтад оруулах шинэ цогцолборын шавыг 9-р сард тавихаар төлөвлөлөө.
Цогцолборт хүндэтгэлийн хүрээ, бөх, сур, хурдан морьд, шагай харваан зориулалтын байгууламж, аялал жуулчлалын бүс, инженерийн дэд бүтэц, авто зам, зогсоол болон үйлчилгээний талбайн төлөвлөлт зэргийг иж бүрнээр нь зураг төсөлд тусгаж байна.
Ирэх жилийн баяр наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчилж, допингийн хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, дэвшилтэт технологийн хэрэглээг нэвтрүүлэх зэрэг олон чухал ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо хийхээр ажиллаж байна.