Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг “Холидэй Инн” зочид буудалд болно.
09:00 цагт: “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт зөвлөлдөх уулзалт Монголбанкны байранд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанкны байранд болно.
11:00 цагт: Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал Спортын төв ордонд болно.
14:00 цагт: “Улаанбаатар В2В сэргээгдэх эрчим хүч ба ногоон шийдэл” сэдэвт бизнес уулзалт “Сэнтрал тауэр”-ын “Криптос” ресторанд болно.