Засгийн газрын өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, ““Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл, Уул уурхайн төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэр, Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн зэрэг асуудал хэлэлцэж байна.
Энэ удаагийн хуралдааны товд 20 гаруй асуудал багтжээ.