СХД-ийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй дөрвөн хүн намайг зодож машиндаа суулгаад эд зүйлс дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж дөрвөн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн байгууллага мэдээллээ.