БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх эрхийг нээнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа нар хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2026.05.26/ Тусгаар тогтнолын ордонд болсон ахмадуудын уулзалтад оролцохдоо танилцууллаа.

Энэ нь Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор зохион байгуулдаг уулзалтын 29 дэх нь юм.

Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов

Эхлээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төсөл санаачлах ажлын хэсгийн хүрээнд хийсэн зүйлээ товч танилцуулав.

Ахмадуудын талаар хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ сайжирсан ч гэлээ ахмадын сан байгуулах, гэрээр асрах, сувилах үйлчилгээ үзүүлэх, соёл спортын үйлчилгээ, боловсрол олгох үйлчилгээ, тэтгэврийн зөрүүг арилгах, зээл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох зэрэг асуудал хангалтгүй байгаа талаар ажлын хэсэг үзэж хуулийн хэрэгжилтийг нарийвчлан дүгнэхээр болжээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь товчхон агуулгатай бөгөөд одоогийн хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна. Тухайн ажилтны хүсэлтээр ажилтан, ажил олгогч талын тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байж болно” гэж заасан ч Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “20 жил ажилласан, 65 нас хүрсэн" гэж хязгаарласан тул шинээр төсөл санаачилж байгаа аж.

Тодруулбал, тэтгэвэрт гараад ажил хийж байгаа хүмүүс тэтгэврийн шимтгэлийг өөрийн хүсэлтээр төлөхгүй байж болох эрхийг нээхээр хуулийн төсөлд тусгаж өргөн барихад бэлэн болсон байна.

Ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх, хэт ялгаатай зөрүүг арилгах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд төр, засаг анхаарах зэрэг санал, хүсэлтийг түлхүү хэлж байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна 45 минутын өмнө
Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх эрхийг нээнэ 1 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тамгаа хүлээн авлаа 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ 3 цагийн өмнө
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо 3 цагийн өмнө
Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгө авчээ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ 9 цагийн өмнө
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 23 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна Өчигдөр
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо Өчигдөр
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо Өчигдөр
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ Өчигдөр
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна Өчигдөр
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 2026/05/22
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22