БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байна. Албан хаагчдын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдал, хөгжилд чиглэсэн орон зай бий болгох зорилгоор “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж, ийн ашиглалтад орууллаа.

Ингэснээр албан хаагчдын хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх, хүлээх тохиолдолд тав тухтай, аюулгүй орчинд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжтой боллоо. Түүнчлэн НЗДТГ-ын албан хаагчид нэгдэн хүүхэд хөгжлийн өрөөний номын санг байгуулсан юм.

Хүүхдийн өрөөний тохижилтыг монтессори арга зүйд суурилан төлөвлөж, хүүхдийн бие даасан байдал, сонирхол, хөгжлийг дэмжих орчныг бүрдүүллээ. Монтессори орчин нь хүүхдийг насанд хүрэгчдээс хэт хараат бус, өөрөө суралцаж, шийдвэр гаргах чадварт сургах зорилготой байдаг. Ийм орчинд тавилга, тоглоом, сурах хэрэглэлийг хүүхдийн өндрийн түвшинд байршуулж, хялбар хүрэх боломжтойгоор зохион байгуулсан. Ингэснээр хүүхэд өөрийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн аливааг сонгож ашиглах, дараа нь эмх цэгцтэй буцаан байрлуулах дадал хэвшлийг төлөвшүүлдэг байна. 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 8 минутын өмнө
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 1 цагийн өмнө
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 2 цагийн өмнө
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 5 цагийн өмнө
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮР ТАРИАНЫ ТАРИАЛАЛТ 13 ХУВЬ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ 4.5-7.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Баянзүрхэд Н.Баярмөнх эргэн ирэх үү? Өчигдөр
СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна Өчигдөр
Н.Алтаншагай: Бид ажлыг хойш нь татах гэж УИХ-д сонгогдоогүй Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ Өчигдөр
Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
Baby Justin Bieber Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Уран уншлагын уралдаан Хүүхдийн төв номын санд болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВ ДУГААР САРЫН 13-AAC 15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО Өчигдөр