БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Г.Оюунтуяа
2026/01/19

Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс энэ онд хувийн хэвшлүүдтэй хамтран нийгмийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй хотыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, гудамж зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барих тал дээр онцгойлон анхаарч ажиллаж буй. 2026 онд хоёр байршилд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.4 га газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, зугаалах аятай таатай орчин бүхий, хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөөд байна. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангаас зүүн тийшээ 1.7 га талбайд газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ногоон нуурын тохижилтын ажлыг хийхдээ баруун талд буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 110 нэгж талбарт зогсоолын асуудлыг шийдэхийн тулд газар чөлөөлөлт хийнэ. Гандангийн тохижилтыг төлөвлөхдөө Урт цагаантай холбогдох явган болон дугуйн замын гүүрэн байгууламжийг барина. Цаашдаа Гандангийн урд хэсгийн газар чөлөөлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас доогуур байдаг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага бий” гэсэн юм.

Ч.Төгсдэлгэр: Ногоон нуур орчмын намгархаг хөрсөнд ногоон байгууламж байгуулах нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын нэг иргэнд найман м.кв ногоон байгууламж ногдож байна. ДЭМБ-аас нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг 35 м.кв байлгахыг зөвлөдөг. Энэ хүрээнд бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж, дүүргийн чанартай томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо орчимд хүн амын нягтшил ихтэй. Энэ хэсэгт ногоон байгууламж, зогсоолыг шийдэх зайлшгүй шаардлага бий. Тухайн орчим намгархаг хөрстэй, экосистемд өндөр ач холбогдолтой хэсэг. Намгархаг хөрс нь агаар цэвэршүүлдэг учир энд барьсан ногоон байгууламж нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Тиймээс намгархаг хэсгийг зайлшгүй авч үлдэх хэрэгтэй. Энд мөн олон нийтийн барилга байгууламжийг төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч, саналыг тусган ажиллана” гэлээ.  

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулна. Ингэснээр ААН-үүдийн дэд бүтцийг шийдэж, дэмжиж өгөх, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг төсвөөс мөнгө гаргалгүй хийх зэрэг ач холбогдолтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 14 минутын өмнө
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно 30 минутын өмнө
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв 1 цагийн өмнө
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна 2 цагийн өмнө
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ 20 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана 20 цагийн өмнө
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ 21 цагийн өмнө
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ Өчигдөр
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 2026/08/21
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/08/21
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 2026/08/21
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 2026/08/21
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 2026/08/21