БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Г.Оюунтуяа
2026/01/19

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл бүхий албан тушаалтнууд оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээ, үр дүнг цахимжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 70 хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үүнд анхаарч ажиллаж байна. Ингэхдээ техник, технологийн дэвшлийг ашиглаж, нийслэлийг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлд залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтын тоог бууруулах чиглэлд салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтарч тодорхой ажлуудад төлөвлөгөө гаргаж, зорилт тавьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн уулзалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, залилах гэмт хэрэг болон цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлэхэд санал солилцож, хамтарч ажиллахаар боллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 8 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 10 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 12 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 13 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 13 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 13 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 15 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 16 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21