БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖИЛЛАЛАА

Г.Оюунтуяа
2026/01/09

    НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр болон есөн дүүргийн ИТХ-ын дарга нар хамтран Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа. Учир нь тус газар нийслэлийн хэмжээнд ганцхан байртайгаар өр барагдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа аж. Тиймээс иргэдэд үйлчилгээг илүү ойртуулж, цаг хугацаа хэмнэж, хүндрэл чирэгдлийг багасгах үүднээс есөн дүүрэгт тус газрын салбарыг байгуулахаар төлөвлөөд байна.

    Уулзалтад Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, Багануур дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс, Банкны төлбөр барагдуулах газрын дарга, хурандаа Б.Дашдаваа оролцлоо. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс байгууллынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдлыг танилцууллаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнгөрсөн онд 14604 гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож, 922.1 тэрбум төгрөгийн хэсэгчилсэн төлөлтийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад шилжүүлж, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээн ажиллажээ. Мөн торгох ялын биелэлтийг хангаж 3690 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгон 8.2 тэрбум төгрөгийг, Эрүүгийн хуульд зааснаар хөрөнгө орлогыг хуурах албадлагын арга хэмжээний 330 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж 8.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим бугуйвчийг унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэг зөрчлүүд гардаг бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдэд хяналт тавих, хайж илрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс сэргийлэхэд техник хэрэгслийн дутмагаас хүндрэлтэй үүсдэг болохыг онцоллоо. Түүнчлэн нийслэлийн хэмжээний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлыг явуулдаг учир ачаалал ихтэй, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөл тааруу, гүйцэтгэх ажиллагааны үеэр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгааг дурдлаа. Тус уулзалтаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нараас санал авч, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүрээнд дүүрэг бүрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай техник, хэрэгслээр хангаж хамтарч ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нар залилах гэмт хэрэг эрчимтэй газар авч байгаа бөгөөд иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр тулгамдсан асуудал багагүй гардаг, иргэдээс энэ төрлийн санал, гомдол их ирдэг талаар хэллээ. Түүнчлэн залилах гэмт хэргийг бууруулахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖИЛЛАЛАА2026/01/09 10:36
    • ГЭР ХОРООЛЛЫН “ХАР ЦЭГ”-ҮҮДИЙГ КАМЕРЖУУЛАХ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА2026/01/08 16:10
    • БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ2026/01/06 14:04
    • AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЛАА2026/01/06 12:57
    • Н.НАМУУ: ТҮРГЭН ТУСЛАМЖ, ГАЛ УНТРААХ МАШИН ЗЭРЭГТ ЗАМ ТАВЬЖ ӨГСӨН НЬ ТОГТООГДВОЛ ТОРГОХГҮЙ2026/01/05 17:29
    • А.БАЯР: 2026 ОНД ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛНА2026/01/05 09:14
    • Ч.ХУВЬЗАЯА: AI СИСТЕМД НЭВТЭРСНЭЭС ХОЙШ ЭГНЭЭ БАЙР БУРУУ ЭЗЭЛСЭН ЗӨРЧИЛ ГЭХЭД Л 81 ХУВИАР БУУРСАН2025/12/30 21:06
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ 2025 ОНД 15 ХУВИАР БУУРУУЛСАН. ИРЭХ ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ТОХИОЛДЛЫГ ЭРС БУУРУУЛНА2025/12/30 19:59
    • “УЛААНБААТАР ХОТЫН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ2025/12/26 14:27

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна 15 цагийн өмнө
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна Өчигдөр
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна Өчигдөр
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ Өчигдөр
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 2026/05/15
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 2026/05/15
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА 2026/05/14
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ 2026/05/14
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/05/14
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 2026/05/14
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 2026/05/14
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/05/14
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2026/05/14
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2026/05/14