БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

Г.Оюунтуяа
2025/12/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.

Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан  оношилгоо, эмчилгээ,  найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.

Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна.

Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа.

Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.    

Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал  нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос   элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна.  Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 12 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 13 цагийн өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 14 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 16 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 18 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 19 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр