БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ


Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ардын эмч цолыг:
  • Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн,
  • Элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн нарт хүртээлээ.
Хүний гавьяат эмч цолоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан, ахмад эмч Ноосгойн Оюунцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Лувсандагвын Бямбасүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч Донхимын Чулуунбаатар,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн зөвлөх эмч Пэлжээгийн Бүрэнжаргал,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Самдангийн Алтансүх,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга асан, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Содовын Сонин,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Эрдэнийн Бат-Өлзий,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Гончигсүрэнгийн Энхцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Буянтын Доржханд,
 Алтан гадас одонгоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Пүрэвдоржийн Мөнхтуул,
  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Эрхэмийн Энхчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрчимт эмчилгээний эмч Шаалуугийн Цэрэнлхам,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторын ахлах лаборант Даваадоржийн Лхамсүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Алсын түргэн тусламжийн жолооч Чойжилсүрэнгийн Батдэлгэр,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Ширчингийн Баттулга,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн зохицуулах сувилагч Лхагваагийн Буянхишиг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Доноровын Долгор,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Баасанжавын Батцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм хариуцсан ахлах менежер, хими эмчилгээ хариуцсан эм зүйч Лоохоны Хэрлэнчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн  сувилагч Болдын Эрдэнэчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн их эмч Өлзийбаярын Баярцэнгэл нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Х.Нямбаатар: МАН эв нэгдлээ хангаж, хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй 11 цагийн өмнө
ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 11 цагийн өмнө
Д.Энхтуяа: Ахмадуудынхаа тэтгэврийг хувиар бус, мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ 11 цагийн өмнө
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Шадар сайдад амжил хүсэж, ажлаа хүлээлгэн өглөө 12 цагийн өмнө
А.Ууганбаяр: Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна 13 цагийн өмнө
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ 13 цагийн өмнө
"Эргэлт"-ийнхэн "Сүүлчийн нүүдэлчид" номынхоо нээлтийг Будапешт хотод хийлээ 13 цагийн өмнө
"Гоёо" компанийг худалдан авахдаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн хохирлыг нөхөн барагдуулах шийдвэр гаргажээ 14 цагийн өмнө
Хишигбаяр Мижгээ Дэлхийн пара шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ 16 цагийн өмнө
​ Баянхошуу, Монгол газар, Хайлааст орчимд агаарын чанарын үзүүлэлт хэвийн байна 18 цагийн өмнө
​МҮБХ "Physical Asia" шоуны баг хамт олон болон Улсын арслан Б.Орхонбаярт талархал дэвшүүлжээ 19 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Бидний хооронд" үзэсгэлэн гарч байна 19 цагийн өмнө
​ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО “МЕНТОРШИП”-ИЙН ШИЛДЭГ 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА Өчигдөр
Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ Өчигдөр
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ Өчигдөр
Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Өчигдөр
Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ Өчигдөр
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа Өчигдөр
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна 2025/11/11