БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

Г.Оюунтуяа
2025/11/04

Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх  туслах авто замыг хоёр эгнээ болгох ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байсан бөгөөд иргэдийн зүгээс хоёр эгнээ болгохыг шаардаж, гүйцэтгэгчидтэй үл ойлголцол үүсээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ажиллаж НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэгч зэрэг холбогдох газруудтай уулзаж зөвшилцөлд хүрсэн билээ.

Тус замыг хоёр эгнээ болгосноор оршин суугчдын эрх ашгийг тусгаад зогсохгүй “Өнөр” хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм.

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар Өчигдөр
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16
Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ 2026/01/16
Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ 2026/01/16
А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ 2026/01/16
ҮЙЛ ЯВДАЛ Иргэн Оюунчимэг хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар мэдээлнэ 2026/01/16
Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ 2026/01/15
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно 2026/01/15
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан 2026/01/15
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга 2026/01/15
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо 2026/01/15
“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов 2026/01/15
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй 2026/01/15
Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно 2026/01/15
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 2026/01/15