БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шахмал түлшийг дамлан борлуулж, нөөцөлж, 2-4 дахин нугалж зарж байна

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Нийслэлд түлшний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 21-нд хотын дарга Х.Нямбаатар түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулдаг байсныг 10 мянган тонн хүргэж нэмэгдүүлсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг дамлан борлуулах явдал газар авчээ. Түлш авна, зарна группүүд болон олон нийтийн сүлжээнд түлшийг байгаа үнээс нь 2-4 дахин нугалж зарна гэсэн зарууд хөврөөстэй. Үүний зарим нь залилан гэдгийг ч албаныхан хэлж байна.


Тодруулбал, түлш зарна гэсэн мобикомын нэгэн дугаар луу залгаж асуухад “Өнгөрсөн хаврын сайжруулсан түлшийг нэг шуудайг нь 15 мянган төгрөгөөр 10 дээш шуудайгаар зарна” гэлээ. 

Гэтэл одоо нэг шуудай сайжруулсан түлш 3750 төгрөг, хагас коксон түлш 5000 төгрөгөөр борлуулалтын 400 цэгээр зарагдаж байгаа юм. Цаашлаад 10 шуудай түлшийг 90 орчим мянган төгрөгөөр зарах буюу нэг шуудайг 9000 төгрөгөөр гурав нугалж зарна гэсэн хүн ч байна. Иргэдийн анхдагч хэрэгцээ түлшийг нөөцөлж, үнэд хүргэж зарж, зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг ул сууриар нь шийдэхгүй бол хэчнээн түлшний нөөцийг нэмээд, зарж борлуулаад ч нэмэргүй. Түлш дамлан борлуулах сүлжээг нь устгах хэрэгтэй болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Бат-Эрдэнэ: Энэ 2 хоногт учраа олж чадах байхаа гэж бодожбайгаа 4 цагийн өмнө
Менторшип тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 4 цагийн өмнө
ТБХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 5 цагийн өмнө
Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна 5 цагийн өмнө
Ч. Хүрэлбаатар: Ерөнхий сайд Г. Занданшатарын Би хулгайтай эвлэрэхгүй гээд хурлыг орхисон гэдэг нь худлаа мэдээлэл 6 цагийн өмнө
Шахмал түлшийг дамлан борлуулж, нөөцөлж, 2-4 дахин нугалж зарж байна 6 цагийн өмнө
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо 6 цагийн өмнө
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа 7 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан 0-6 насний хүүхдийн асран хамгаалагч төрийн байгууллагт ажилдаг бол 5 хоногийн цалинтай чөлөө авч болно 7 цагийн өмнө
Г.Дамдинням: Цахим орчинд бензиний хомсдол үүслээ гэдэг худал мэдээллээс болж энэхүү хомсдол үүссэн 8 цагийн өмнө
О.Оюун: Уран бүтээлч хүнд хийсэн уран бүтээл болгон нь сэтгэлээ шингээдэг учраас бүгд сэтгэлд үлдсэн байдаг 8 цагийн өмнө
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна 8 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 8 цагийн өмнө
Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг олж тогтоолоо 10 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Шүүхээс Н.Эрдэнэхүү захирлын ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг төл гэвэл төлнө 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Нийтийн байранд гал гарч иргэдийн аюулгүй байдлыг хангаж утаажилтын бүсээс гаргажээ 11 цагийн өмнө
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа 12 цагийн өмнө
С.Амарсайхан: Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй, тиймээс гарч байна 13 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэрнэ 13 цагийн өмнө