БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй, тиймээс гарч байна

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.

Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.

Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.
Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.

Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.
Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.
Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна.

Монголын заяа өөдөө байх болтугай.

С.Амарсайхан
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Бат-Эрдэнэ: Энэ 2 хоногт учраа олж чадах байхаа гэж бодожбайгаа 47 минутын өмнө
Менторшип тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 1 цагийн өмнө
ТБХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 1 цагийн өмнө
Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цагийн өмнө
Ч. Хүрэлбаатар: Ерөнхий сайд Г. Занданшатарын Би хулгайтай эвлэрэхгүй гээд хурлыг орхисон гэдэг нь худлаа мэдээлэл 2 цагийн өмнө
Шахмал түлшийг дамлан борлуулж, нөөцөлж, 2-4 дахин нугалж зарж байна 3 цагийн өмнө
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо 3 цагийн өмнө
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа 3 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан 0-6 насний хүүхдийн асран хамгаалагч төрийн байгууллагт ажилдаг бол 5 хоногийн цалинтай чөлөө авч болно 4 цагийн өмнө
Г.Дамдинням: Цахим орчинд бензиний хомсдол үүслээ гэдэг худал мэдээллээс болж энэхүү хомсдол үүссэн 4 цагийн өмнө
О.Оюун: Уран бүтээлч хүнд хийсэн уран бүтээл болгон нь сэтгэлээ шингээдэг учраас бүгд сэтгэлд үлдсэн байдаг 5 цагийн өмнө
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна 5 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 5 цагийн өмнө
Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг олж тогтоолоо 6 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Шүүхээс Н.Эрдэнэхүү захирлын ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг төл гэвэл төлнө 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Нийтийн байранд гал гарч иргэдийн аюулгүй байдлыг хангаж утаажилтын бүсээс гаргажээ 8 цагийн өмнө
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй, тиймээс гарч байна 9 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэрнэ 9 цагийн өмнө