БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Ерөнхийлөгчийг “Об пластик” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Манай улсад сав, баглаа, боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Аж ахуйн нэгжүүд цаасан хайрцгийн 90, гялгар уутны 80, ундаа, усны сав баглааны 87, даацын шуудайны 96, бүх төрлийн шошгын 75 хувийг үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ.

Үүний үр дүнд:

  • Хүнсний ногооны хуванцар тэвшний үйлдвэр ашиглалтад орсон,
  • Ажлын байрны талбай 6,000 гаруй м2-аар,
  • Эргэлтийн хөрөнгө 20 орчим хувиар,
  • Борлуулалтын орлого 18 хувиар,
  • Бүтээгдэхүүний нэр төрөл 15-аар,
  • Улсад төлөх татварын хэмжээ 14 хувиар нэмэгджээ.

Цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөц бэлтгэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогийнхоос 28-33, улсад төлөх татварын хэмжээ 20 хувь нэмэгдэх боломжтой юм байна.

“Жүр үр” ХХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

“Жүр үр” ХХК  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, 10,000 кв.м талбай бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Үйлдвэрт Герман, Нидерланд, Итали, Испанийн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэх автомат шугам, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмж суурилуулсан байна.

Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-4 дахин нэмэгдэж, хүчин чадал 50-200 хувиар өсөх боломж бүрджээ.

Энэ үйлдвэр бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжиж байгаагийн  илрэл гэдгийг компанийн удирдлагууд хэллээ.

“Жүр үр” ХХК 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 36 салбартай, 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан нийлүүлж байна.

Төрөөс мах, сүү, газар тариалан гээд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг тасралтгүй дэмжиж ирсэн ч гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамрагддаггүй байсан.

Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарыг анх удаа бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг  хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.

Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Бат-Эрдэнэ: Энэ 2 хоногт учраа олж чадах байхаа гэж бодожбайгаа 54 минутын өмнө
Менторшип тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 1 цагийн өмнө
ТБХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 1 цагийн өмнө
Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цагийн өмнө
Ч. Хүрэлбаатар: Ерөнхий сайд Г. Занданшатарын Би хулгайтай эвлэрэхгүй гээд хурлыг орхисон гэдэг нь худлаа мэдээлэл 3 цагийн өмнө
Шахмал түлшийг дамлан борлуулж, нөөцөлж, 2-4 дахин нугалж зарж байна 3 цагийн өмнө
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо 3 цагийн өмнө
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа 3 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан 0-6 насний хүүхдийн асран хамгаалагч төрийн байгууллагт ажилдаг бол 5 хоногийн цалинтай чөлөө авч болно 4 цагийн өмнө
Г.Дамдинням: Цахим орчинд бензиний хомсдол үүслээ гэдэг худал мэдээллээс болж энэхүү хомсдол үүссэн 4 цагийн өмнө
О.Оюун: Уран бүтээлч хүнд хийсэн уран бүтээл болгон нь сэтгэлээ шингээдэг учраас бүгд сэтгэлд үлдсэн байдаг 5 цагийн өмнө
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна 5 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 5 цагийн өмнө
Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг олж тогтоолоо 6 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Шүүхээс Н.Эрдэнэхүү захирлын ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг төл гэвэл төлнө 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Нийтийн байранд гал гарч иргэдийн аюулгүй байдлыг хангаж утаажилтын бүсээс гаргажээ 8 цагийн өмнө
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй, тиймээс гарч байна 9 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэрнэ 9 цагийн өмнө