Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
10:30 цагт: "Эртний нүүдэлчдийн угсаа гарлын домгийн судалгааны асуудал" онол, арга зүйн их семинар ШУА-д болно.
10:30 цагт: “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” зохиолын эх бичгийн судалгаа лекц МУБИС-ийн II байранд болно.
12:00 цагт: Кино урлагийн салбарын 90 жилийн ойд зориулан хүндэтгэлийн тоглолт Төрийн ордонд зохион байгуулна.
13:00 цагт: “Далд ухамсар, Стратеги” лекц, "Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй" номын нээлт болно.
15:00 цагт: ШУА-ийн "Эрдэмтдийн үг" цуврал лекцийн 78 дахь удаагийн зочноор Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт, Техникийн ухааны доктор (Ph.D), Улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Энхмаа “Хүнсний эрх зүй нь салбар эрх зүй болох нь” сэдвээр ШУА-ийн төв байранд илтгэл тавина.
17:30 цагт: Монгол, Япон хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дуурийн дуучин Окүяма Юми-д Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа Японы Элчин сайдын өргөөнд болно.
18:30 цагт: Ёочинч Э.Пагмын "October" гоцлол тоглолт Улсын филармонид болно.
-Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.
-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.