Говь” ХК компанийн хэлбэрээ өөрчилж ХХК болох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдрийг хүртэл албан ёсоор ирүүлээгүй, зөвшөөрлөө аваагүй байгаа аж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд 2025.09.12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:
• Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан эсэхийг бүрэн тогтоох;
• Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй байхыг тус тус хүргүүлсэн.
Мөн тус Хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО