БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс НЗХГ-аас явган замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метр өргөнтэй байсныг 4-6 метр болгож өргөсгөж, асфальтбетоноор хучиж шинэчилсэн. Мөн Шадивлан дахь 5.3 км, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6 км, Их Монгол Улсын гудамжны 1.8 км явган хүний замыг асфальт бетоноор шинэчилсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эцэг, эхчүүд, дугуй, мопедтой иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Мөн Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд явган хүний зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нь нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэд явахад илүү хүртээмжтэй болсон байна. Үүнээс гадна явган хүний зам, авто замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны стандарт зэргийг хангаж ажиллахад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уялдаатай ажиллаж байна. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн холбооны төлөөлөлтэй хамтран шинэчлэгдсэн замуудад өөрсдийн биеэр явж үзэж байна” гэв. 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар “Явган замын үнэлгээний талаар 2010 оноос хойш оролцож, санал дүгнэлтээ МХҮХ-оор дамжуулан хүргүүлж байна. Үүний үр дүнд жилээс жилд явган замын чанар сайжирч байна. Мөн явган хүний зам дээр машин тавьж, замын чанар алдагдуулах нь хараагүй иргэдийн хүртээмжтэй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Скүүтер, мопедыг замбараагүй байрлуулах нь мөн хараагүй иргэд зорчиход саад учруулдаг. Тиймд, иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГОВЬ ХК СЗХ-ны зөвшөөрөлгүйгээр ХХК болж буйгаа зарлажээ 24 минутын өмнө
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ 29 минутын өмнө
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна 53 минутын өмнө
Сугалаанаас их хэмжээнийн мөнгө хожлоо гэж чат бичин, бусдыг залилжээ 1 цагийн өмнө
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна 1 цагийн өмнө
Сураггүй алга болсон 2 настай хүүхдийг ОЛООГҮЙ байна 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ 2 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй 14 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС 5 ХУРАНДАА ЦОЛТОН ТӨРЛӨӨ 14 цагийн өмнө
МИАТ: Маргаашийн Сеүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл хот 2026 онд 30 км ус зайлуулах шугам хоолой угсарна 18 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГААРААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ХҮСЖЭЭ 18 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 18 цагийн өмнө
Ганцаараа явсан эмэгтэйн толгойнд нь уут углаж, дээрэмджээ 18 цагийн өмнө
МУГТ Т.ТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ 20 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна 20 цагийн өмнө
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа 21 цагийн өмнө
Боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэхгүй бол есдүгээр сарын 24-нд жагсаал зохион байгуулна 22 цагийн өмнө
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана Өчигдөр
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 1%-ИЙГ ЕБС-Д ЦАХИМ АНГИ БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛСНААР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ Өчигдөр