БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүй. Тийм учраас хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл болон 21 аймагт ачаа барааны түгээлт хийгддэг. Энэ нь авто замын эвдрэл, түгжрэл болон агаар, хөрс, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж буй. Мөн аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр баталж Багахангай – Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчилнэ. УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн. Төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна. Тус төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Төслийн барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг хийнэ. Харин хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг гүйцэтгэх юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал,

  • Ухмал байгуулах ажил 98.7 хувь,
  • Далан байгуулах ажил 91.6 хувь,
  • Дам нуруут гүүр 76 хувь,
  • Дугуй хоолойн ажил 75.4 хувь,
  • Хучилтын ажил 44.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэхүү салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ 28 минутын өмнө
Д.ЭНХТУЯА: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 6%-ААР НЭМЭХЭЭС ӨӨР АХМАДУУДАД ЧИГЛЭСЭН ДЭМЖЛЭГ АЛГА 1 цагийн өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна 1 цагийн өмнө
ГОВЬ ХК СЗХ-ны зөвшөөрөлгүйгээр ХХК болж буйгаа зарлажээ 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ 2 цагийн өмнө
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна 2 цагийн өмнө
Сугалаанаас их хэмжээнийн мөнгө хожлоо гэж чат бичин, бусдыг залилжээ 2 цагийн өмнө
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна 3 цагийн өмнө
Сураггүй алга болсон 2 настай хүүхдийг ОЛООГҮЙ байна 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ 4 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй 15 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС 5 ХУРАНДАА ЦОЛТОН ТӨРЛӨӨ 16 цагийн өмнө
МИАТ: Маргаашийн Сеүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл хот 2026 онд 30 км ус зайлуулах шугам хоолой угсарна 20 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГААРААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ХҮСЖЭЭ 20 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 20 цагийн өмнө
Ганцаараа явсан эмэгтэйн толгойнд нь уут углаж, дээрэмджээ 20 цагийн өмнө
МУГТ Т.ТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ 21 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна 22 цагийн өмнө
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа 23 цагийн өмнө