БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг бүрдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийг төсөвлөж, Боловсролын яаманд хариуцуулсан. Гэвч, өнөөдрийн байдлаар 33 анги, танхим нь сандал, ширээгүй, 9 цэцэрлэг тохижилт байхгүй, гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор гал тогооны хэрэгсэл байхгүй байна. Уг асуудал нь 5000-6000 хүүхэд боловсрол эзэмшихэд хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна. Мөн анги, танхимын хүрэлцээгүйн улмаас спорт заал, урлаг заал, номын санг хүүхдийн хичээлийн танхим болгож байна. Боловсролын яамнаас энэ асуудлыг шийдсэн гэсэн хариу өгч байгаа хэдий ч бодитоор үзэхэд ийм л байдалтай байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн захирал Б.Балжинням “Өнөөдрийн байдлаар 53 бүлэгт 2400 орчим хүүхэд манай сургуульд суралцаж байна. Нэгдүгээр ангид 340 хүүхэд элсэж, долоон бүлэгт хуваагдсан. Нэг ангид 50-52 сурагч байгаа бөгөөд нэг ширээнд гурван хүүхэд сууж байна. Мөн дунд ангийн зарим бүлгийн сурагчид нэг ширээнд гурваараа сууж эхлээд байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМЯ: Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна 17 минутын өмнө
Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Ганхүлэг: Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмждэгийг өөрчлөөсэй 3 цагийн өмнө
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө 4 цагийн өмнө
ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 4 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина 7 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЖИЛД 40 САЯ ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛДАГ БОЛЛОО 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Зогсож байгаа морьд" үзэсгэлэнгийн нээлт болно 8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт хөл хорио тогтоож аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа 19 цагийн өмнө
МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР "ГАЗПРОМ" НХН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/09/05
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 2025/09/05
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО 2025/09/05
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 2025/09/05
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 2025/09/05
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? 2025/09/05