БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна

Г.Оюунтуяа
17 цагийн өмнө

"Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь"  төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын техник туслалцааны хүрээнд 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр уг төслийн зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтаар

  • “Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлэх стратегид дэмжлэг үзүүлэх нь”
  • “Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нь”,
  • “Хүннү хотын газар хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал”,
  • “Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжил”,
  • “Тээвэр логистикийн бүсийн хөгжил”
  • “Солонгос дахь хот байгуулалтын хөгжил” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Энэ үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “БНСУ 1960-аад оноос Сөүл хотын төвлөрлийг сааруулахаар төрийн захиргааны байгууллагаа үе шаттайгаар шилжүүлсэн. Үүний дараа Сэжон хэмээх шинэ хотыг байгуулсан. Ингэж хүний ажиллаж амьдрах шинэ нөхцөлийг системтэйгээр бий болгохдоо урт хугацааны төлөвлөлтийг хэрхэн хийж байсан зэрэг үүнээс олсон ололт, туршлагаа Монгол Улсад хуваалцаж уг төслийг хэрэгжүүлж байгаа. Хүннү хот бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу байгуулах эдийн засгийн бүс, дагуул хотуудын нэг нь. Хүннү хот руу төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэхдээ ямар бэлтгэл хийх, ямар үе шаттайгаар шилжүүлэх, үүнийг дагасан бизнесийн орчныг үүсгэхтэй холбоотой тээвэр логистикийн төвүүдийг хэрхэн бий болгох, мөн нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн байгуулах зэрэг асуудлаар өнөөдөр бид уулзаж байна. Энэ төсөл 2027 он хүртэл үргэлжилнэ” гэлээ.

 

Хан-А хотын судалгааны хүрээлэнгийн захирал Тэ Кёнжин “Хүннү хот болон Хархорум хотыг хөгжүүлэх төслийн хүрээнд төлөвлөгөө боловсруулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Шинэ хотуудыг байгуулах ажил Монгол Улсын ирээдүйд маш чухал ач холбогдолтой. Үүнд оролцож байгаадаа баяртай байна. Мөн өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцахдаа таатай байна. Улаанбаатар хотын төвлөрөл олон асуудлыг дагуулж байдаг. Үүнийг шийдвэрлэх нь нэн тэргүүний ажил юм. Улаанбаатар хотод тулгамдаад буй жижиг нутаг дэвсгэрт олон хүн суурьшихад гарч байгаа асуудал Солонгос улсад ч бас тохиолдож байлаа. Үүнийг хэрхэн шийдэж ирсэн бэ гэдгээ энд танилцууллаа. Эхний ээлжид тохиромжтой газрыг сонгоод тархаан байршуулах буюу төвлөрлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь тэдгээр бүс нутгуудыг холбосон дэд бүтцийг барьж байгуулах ёстой. Өөрийн гэсэн онцлог бүхий суурьшлын бүсийг бий болгоно гэдэг нь тэнд хүнд хэрэгтэй бүхий л зүйл байх хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн эдгээр бүсүүд өөр өөрийн гэсэн онцлогтой хөгжих хэрэгтэй” гэв. 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Маргаашийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
БЗД-ийн эрүүл мэндийн төв, Солонгосын Сонгсу эрүүл мэндийн сангийн "BS" нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 11 цагийн өмнө
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 11 цагийн өмнө
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө 11 цагийн өмнө
Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ 13 цагийн өмнө
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ирлээ 14 цагийн өмнө
С.Баярмаа. Их хурлаа хуралдуулж, засаглалын хямралаас гаргаж өгөөч 16 цагийн өмнө
З.Даваасүрэн: Огцорсон Ерөнхий сайд намын дарга байх зохимжгүй 16 цагийн өмнө
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 16 цагийн өмнө
Б.Амарсанаа: Намынхаа хувь заяанд санаа зовж байна 16 цагийн өмнө
Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ 17 цагийн өмнө
ТАРИАЛАЛТЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ 200.000 ГА-ААР НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ХХААХҮЯ ҮЗЭЖ БАЙНА 18 цагийн өмнө
АВТО МАШИНЫ ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧИХ ЗОХИЦУУЛАЛТЫГ КАМЕРЫН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦНО 20 цагийн өмнө
ЦЕГ: 7-р ангийн 3 хүүхэд, 5-р ангийн 3 охины элэг, ходоод хэсэгт хутгалсан гэх бичлэг ХУДАЛ 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хурал болно 21 цагийн өмнө
ФРАНЦ УЛСТАЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр