G Dragon, “Black pink”-ийн Jennie нарыг үерхэж буй талаар Dispatch сайт мэдээллээ


БНСУ-ын алдарт “Big Bang” хамтлагийн ахлагч Жи Драгон,  “Black pink” хамтлагийн дуучин Женни нарыг нэг жил орчмын хугацаанд болзож буй талаар “Dispatch” сайт мэдээлжээ.

Урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг эзэлж, сонсогчдынхоо хайрыг татсан хоёр уран бүтээлч хоёулаа “YG” энтертайментэд харьяалагддаг.

“Dispatch” сайт Жи Драгон Женни нарын нууцаар уулзан болзож буй агшны гэрч болсон талаараа нийтэлжээ. Тэд Жи Дрогоны амьдардаг Ханнам-донг дахь хотхонд уулздаг аж.

“YG” энтертайментийн ажилтнууд тэдний харилцааг мэддэг бөгөөд Женнигийн ээж охиндоо сайн анхаарал хандуулж, халамжилдагт Жи Драгонд талархдаг тухай ойрын эх сурвалж нь мэдээлжээ.

2012 онд Женни Жи Драгоны «That XX» дууны клипэнд тоглож байсан юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна