БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулна

С.Жамъяаннацаг
2025/08/11

Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлээд байна.

Дөрөв дэх удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм.

Мөн түүнчлэн фестивалийн үеэр зохион байгуулагдах “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 13 цагийн өмнө
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 13 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 14 цагийн өмнө
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 15 цагийн өмнө
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 16 цагийн өмнө
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 18 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 22 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө Өчигдөр
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой Өчигдөр
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 2026/11/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2026/11/16
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа 2026/11/16
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно 2026/11/16
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16