БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Элэгний хорт хавдартай хүмүүсийн тоо 2050 он гэхэд дэлхий даяар хоёр дахин нэмэгдэнэ

С.Жамъяаннацаг
2025/08/04

Элэгний хорт хавдар нь дэлхийд зургаа дахь түгээмэл хавдар бөгөөд өнөөгийн чиг хандлага үргэлжилбэл шинэ тохиолдол жилд 870,000-аас 1.52 саяд хүрнэ гэж Lancet сэтгүүлд нийтлэгдсэн Дэлхийн Хорт Хавдрын Ажиглалтын Төвийн (Global Cancer Observatory) мэдээлэлд дурджээ.

Мөн энэ нь бүх хавдрын дотроос гурав дахь хамгийн олон хүний аминд хүрдэг өвчин бөгөөд 2050 он гэхэд жил бүр 1.37 сая хүний амь насыг авч одохоор байна.
Гэсэн ч элэгний хорт хавдрын гурван тохиолдлын хоёр нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж олон улсын мэргэжилтнүүдийн баг хэлжээ.
Эрсдэлт хүчин зүйлүүд нь:

  • Архины хэрэглээ
  • Гепатитын вирус
  • Илүүдэл жинтэй холбоотой элгэнд өөх хуримтлагдах эмгэг, буюу MASLD (өмнө нь NAFLD гэж нэрлэгддэг байсан)

Судалгаанд өгүүлснээр, гепатит B ба C вирус нь 2050 онд ч элэгний хорт хавдрын гол шалтгаан хэвээр байх төлөвтэй байна. Уг судалгаа Дэлхийн Гепатитын Өдрөөр нийтлэгдсэн юм. Гепатит B вирусаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь төрсний дараах вакцин боловч вакцинжуулалтын хамрагдалт Африкийн Сахарын өмнөд хэсэг зэрэг буурай орнуудад хангалтгүй хэвээр байна.
Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол 2015-2030 оны хооронд гепатит B 17 сая хүний аминд хүрнэ гэж судалгаанд анхааруулжээ. Архины хэрэглээ 2050 он гэхэд элэгний хавдрын нийт тохиолдлын 21 хувийг эзлэх төлөвтэй байгаа нь 2022 оны түвшнээс хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Илүүдэл жинтэй холбоотой элгэнд өөх хуримтлагдах MASLD өвчнөөс үүдэлтэй хорт хавдар ч мөн 11 хувьд хүрч нэмэгдэхээр байна гэж судлаачид тооцоолжээ. Энэхүү томоохон судалгаа нь элэгний хорт хавдартай холбоотой бүх нотолгоог нэгтгэж, "дэлхий нийтээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг" онцолсон гэж зохиогчид нь мэдэгдэв.
Мэргэжилтнүүд АНУ, Европ болон Азийн орнуудад тэр дундаа таргалалт болон чихрийн шижинтэй хүмүүст MASLD өвчний аюулын талаар анхааруулж, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон дурджээ.

facebook

0











0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 49 минутын өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 6 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 21 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 2026/10/05
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 2026/10/05
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 2026/10/05