БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Г.Оюунтуяа
11 цагийн өмнө

Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Тэр бээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйлс, гавьяаг үнэлэн Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч, Увс аймгаар овоглосон хүн бүр орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн  “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй.

Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай,  сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна.

Увсын хөдөлмөр иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг өндөр үржил шимтэй малын үүлдэр угсаа бий болгож, жамц давс, чацаргана жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлэн, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж иржээ.

Нэгэн зууны хугацаанд Увс аймгаас нам, төрийг 44 жил тасралтгүй удирдаж, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн, БНМАУ-ын төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Маршал, Улсын болон Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал, ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээж, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоох үндсийг тавьсан БНМАУ-ын төрийн тэргүүн буюу АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Жамбын Батмөнх тэргүүтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Бэгзийн ГиваанТүйвээний Дүүдэй нарын Улсын баатрууд, хурандаа генерал Бугын Дэжид зэрэг 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Төрийн шагналтан, 11 академич, 10 гаруй Ардын жүжигчин, 600 гаруй эрдэмтэн,  300 гаруй гавьяат цолтон төрөн гарчээ.

Мөн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Олимп болон дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Одвогийн Балжинням тэргүүтэй үндэсний бөхийн аварга, олимпийн медальтан, спортын алдартан олноор төрөн гарсан хүчтэнүүдийн өлгий нутаг билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо 5 цагийн өмнө
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа 5 цагийн өмнө
АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг манай улсад хамаарахгүй 6 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв 7 цагийн өмнө
Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 7 цагийн өмнө
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа 11 цагийн өмнө
УОК: Түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулиар 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлав 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлнэ 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа Өчигдөр
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна Өчигдөр
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ Өчигдөр
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр Өчигдөр
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна Өчигдөр
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно Өчигдөр
ОБЕГ: Хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна Өчигдөр