БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж байна.  форумын хоёрдугаар хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт “Тэнгэр” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Ундрал модератор, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “Кроссрэйл Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пол Дайсон, Их Британийн Экспортын санхүүжилтийн газрын глобал бизнес хариуцсан хамтран удирдагч Эмма Томас, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Алберт Парк нар панелистаар оролцов.

“Хот төлөвлөлт ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгээр Монгол Улсад тогтвортой хөгжил, хотын иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, түүний хүрээнд олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, төслийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлд хөгжлийн бодлогыг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч, олон улсын санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл гээд олон талаас нь хэлэлцэж, шийдэл, гарцыг эрэлхийллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжилд хот төлөвлөлт ба хотын эдийн засаг чухал сэдэв болоод буйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Улаанбаатар хот нь Монгол Улсын газар зүй болон эдийн засгийн төв төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнхийг бүрдүүлдэг. Тиймээс хотын үр ашигтай, хүртээмжтэй үйл ажиллагаа, амьдрах орчны таатай нөхцөл, цаашдын өсөлтийг дэмжих чадамж нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн уялдаа холбоо, байгаль орчны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой юм.

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, ухаалаг, ногоон, иргэн төвтэй нийслэл хотыг тодорхойлж байгаагаа илэрхийлэв. Энэхүү бодлогын баримт бичигт дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтөөс гадна эдийн засгийн төрөлжилт, нийгмийн хүртээмж, байгаль орчны хариуцлагыг давхар тусгаж өгснөөрөө онцлогтой. Мөн олон төвт хөгжлийн зарчмаар хотын төвийн ачааллыг бууруулах, нийтийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хуваарилах, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гол зохион байгуулалтууд тусгагджээ.

Тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дэвшүүлсэн 24 томоохон төсөл нь хотын дэд бүтцийг шинэчлэх, холболтыг сайжруулах, амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн. “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгээр олон улсад мега төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж, хотын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн үр дүнг Улаанбаатар хотын 24 мега төсөлтэй уялдуулан хэлэлцэж, туршлага солилцлоо. Түүнчлэн олон улсын чанартай томоохон төслүүдэд санхүүжилт шийдвэрлэхэд олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас тавигдах шаардлага, анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 28 минутын өмнө
YOUNG MO’G: Би хайрт эхнэртээ зориулж дуу хийсэн. Дууны клипэнд миний эхнэрийн дүрд Мичи тоглосон 56 минутын өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 1 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 1 цагийн өмнө
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана 3 цагийн өмнө
Цаг үеийн асуудлаар ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтарсан мэдээлэл хийлээ 3 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ 4 цагийн өмнө
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
"PEOPLE AWARDS" наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ 6 цагийн өмнө
Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын эдийн засгийн чуулган-2025 үргэлжилнэ 7 цагийн өмнө
С.Амарсайхан: "ТЭЭВЭР, ЛОГИСТИК НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ЮМ" 21 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 21 цагийн өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 224.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА 22 цагийн өмнө
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо 23 цагийн өмнө