БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо

С.Жамъяаннацаг
2025/07/08

МУЗН-ээс улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудалтай танилцаж, ирэх хоёр жилийн хугацаанд хамтран шийдвэрлэх тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор “Түншлэл” олон улсын уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “МУЗН нь 1939 онд анх байгуулагдсан цагаасаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Сүүлийн жилүүдэд цаг уурын урьдчилсан мэдээлэл, тэр дундаа зуд, үерийн эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрт арга хэмжээ авах үйл ажиллагааг өргөжүүлснээр олон нийтийн бэлтгэл бэлэн байдлыг сайжруулж, гамшгийг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн чухал нь бид “Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” гэсэн дэлхий нийтийн зарчмыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн ажиллаж байгааг онцлоход таатай байна. Та, бидний хамтын ажиллагаа бол зөвхөн хоёр байгууллагын харилцаа бус, харин Монголын ард түмний амар амгалан, аюулгүй байдлын төлөө чиглэсэн нэгэн зорилгын төлөөх нэгдмэл хүчин чармайлтаас гадна зөвхөн гамшгийн үед бус, харин гамшгийн өмнө, гамшгийн дараа ч үргэлжлэх хүнлэг, тогтвортой хөгжлийн гарц гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.

Монгол Улсын Засгийн Газар, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хороо, Түншлэгч үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллага, бизнесийн салбарын 80 гаруй төлөөлөл 2030 он хүртэлх Стратегийн төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх асуудлаа тодорхойлж, хамтран ажиллах санал, бодлоо хуваалцаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 7 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 10 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 11 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 14 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 14 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 15 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 15 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09