БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Эзэн Хаан Нарүхито Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Угтах ёслолд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчид болон Эзэн Хааны одон хүртсэн монгол иргэд, Мэргэжлийн сүмо бөхийн Их аваргуудын төлөөлөл оролцлоо.

Айлчлалын үеэр Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газарт морилж, түүх, соёл, зан заншилтай танилцаж байна.

Мөн Ус сувгийн удирдах газар, ундны усны “Гачууртын эх үүсвэр”, Монгол-Японы эмнэлэг болон боловсролын байгууллагад зочлохоос гадна манай улсад оршин суугаа япон иргэдийн төлөөлөл, Япон Улстай харилцаа холбоотой монгол иргэдийг хүлээн авч уулзана.

Хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн, 2010 оноос “Стратегийн түншлэл”-ийн, 2022 оноос “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Амарсайхан: "ТЭЭВЭР, ЛОГИСТИК НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ЮМ" 12 минутын өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 27 минутын өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 224.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА 1 цагийн өмнө
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо 1 цагийн өмнө
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо 2 цагийн өмнө
​Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ 2 цагийн өмнө
Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ 2 цагийн өмнө
200 ГАРУЙ ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ АЖЛАА ХИЙЖ, ЗАРЦУУЛАЛТАА НИТХ-ЫН ХУРАЛД ТАЙЛАГНАХЫГ ТӨЛӨӨЛӨГЧИД САНУУЛАВ 3 цагийн өмнө
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна 5 цагийн өмнө
УУЛЫН АМ, ГОЛЫН АЙ САВ, ҮЕРИЙН БУУЛТ БҮХИЙ ГАЗАРТ ОТОГЛОЖ , ХОНОГЛОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ 6 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа 6 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 7 цагийн өмнө
“Squid Game”-ийн нууцлаг, тэсрэлттэй дүр 120 номер 7 цагийн өмнө
С.Цэнгүүн: Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл 8 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр таслуулсан нэг лут нөхөр намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2025” болно 10 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан: Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан залуусаараа омогшиж, наадмын нээлтэд албан ёсоор урьж оролцуулна 22 цагийн өмнө