БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

Г.Оюунтуяа
8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа.

Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “Ус судлал”-ын чиглэлээр суралцан, төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.

Тэрбээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито мөн өдөр “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “Гачууртын эх үүсвэр”-ийг шинээр барьж байгуулах төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд хэрэгжүүлсэн нь Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390,000, орон сууцны 43,500 оршин суугчдыг цэвэр, аюулгүй ундны усаар хангах боломжийг бүрдүүлсэн юм.

Гачууртын эх үүсвэр нь Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Дамбадаржаа чиглэлийн гэр хорооллын бүсийг ундны усаар хангах, тус бүсэд дахин төлөвлөлт хийж барилгажуулахад томоохон ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 10 минутын өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 224.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА 59 минутын өмнө
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо 1 цагийн өмнө
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо 2 цагийн өмнө
​Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ 2 цагийн өмнө
Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ 2 цагийн өмнө
200 ГАРУЙ ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ АЖЛАА ХИЙЖ, ЗАРЦУУЛАЛТАА НИТХ-ЫН ХУРАЛД ТАЙЛАГНАХЫГ ТӨЛӨӨЛӨГЧИД САНУУЛАВ 3 цагийн өмнө
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна 4 цагийн өмнө
УУЛЫН АМ, ГОЛЫН АЙ САВ, ҮЕРИЙН БУУЛТ БҮХИЙ ГАЗАРТ ОТОГЛОЖ , ХОНОГЛОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ 6 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа 6 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 7 цагийн өмнө
“Squid Game”-ийн нууцлаг, тэсрэлттэй дүр 120 номер 7 цагийн өмнө
С.Цэнгүүн: Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл 8 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр таслуулсан нэг лут нөхөр намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2025” болно 10 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан: Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан залуусаараа омогшиж, наадмын нээлтэд албан ёсоор урьж оролцуулна 22 цагийн өмнө
Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг "45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх" журмыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж ялжээ 22 цагийн өмнө