Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
10:30 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, эрдэмтэн судлаачид хамтран “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл өгнө.
11:00 цагт: УДБЭТ-ын уран бүтээлчид МҮЭ-ийн холбооны төв байранд хэвлэлийн хурал зарлалаа.
11:40 цагт: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.