БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО


БНСУ-ын Emart компанийн No Brand сүлжээ дэлгүүр Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Яармаг дахь UB Autocom худалдааны төвд No Brand – City Hall нэртэй анхны салбар дэлгүүрээ нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гвань, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр сайд Ц.Идэрбат Монгол Улсын худалдааны салбарт олон улсын стандарт, орчин үеийн менежмент, хэрэглээний шинэ соёлыг нутагшуулах чухал алхам болж буйг онцлов.

Монгол Улсын хувьд “Худалдаа, үйлчилгээний салбар” нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, хэрэглэгчийн хүртээмжийг тодорхойлогч тэргүүлэх салбаруудын нэг юм. Худалдааны салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувийг бүрдүүлж, 195 мянга гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган, нийт ажиллах хүчний 21 хувийг бүрдүүлж байна. Мөн улсын хэмжээнд 41 мянга орчим ажа хуйн нэгж энэ салбарт үйл ажиллагаа явуулж, өрхийн орлого, татварын суурийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

No Brand нь “брэндийн нэр хүндээс илүү хэрэглэгчийн бодит хэрэгцээ, чанар, үнэ цэнийг эрхэмлэнэ” гэсэн үзэл баримтлалтай бөгөөд өдөр тутмын хүнс, өргөн хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог юм.

Монгол дахь анхны салбар нээгдсэнээр хэрэглэгчдийн сонголт нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй худалдан авах боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой үйл явдал боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13