БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

Г.Оюунтуяа
2026/07/19


Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд улсын цол хүртэж, Завхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн хүчит бөхчүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Завхан Даян” бөхийн дэвжээтэй хамтран 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улиастай хотноо зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр шинэ цолтнуудад дараах хүндэтгэл, урамшууллыг гардуулав.

* Улсын гарьд М.Лхагвагэрэлд Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс 3 өрөө орон сууц, “Завхан Даян” дэвжээний тэргүүн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржоос Lexus LX600 автомашин гардууллаа.
* Улсын заан Б.Сундуйжавт Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 өрөө орон сууц, “Топ мебел тур” ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин гардуулав.
* Улсын начин А.Нармандахад Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс 1 өрөө орон сууц, “Тэргэннүүр” ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин гардууллаа.

Мөн Яруу сумын Нутгийн зөвлөл Улсын гарьд М.Лхагвагэрэлд 2 өрөө орон сууц, Идэр сумын Нутгийн зөвлөл Улсын начин А.Нармандахад 2 өрөө орон сууц тус тус бэлэглэлээ.

Түүнчлэн энэ жил “Завхан Даян” бөхийн дэвжээнээс аймгийн заан, аймгийн начин зэрэг нийт найман шинэ цолтон төрсөн бөгөөд дэвжээний тэргүүнээс тэдэнд мөн хүндэтгэл үзүүлэв.

Мөн дэвжээний хөгжил, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.

Завхан аймаг, Улиастай хот
2026 оны 7 дугаар сарын 18


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 7 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01