Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
14:00 цагт: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр" сэдвээр Австрийн ШУА-ийн Иран судлалын хүрээлэнгийн доктор Стефан Камола “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд лекц уншина.
14:00 цагт: Гаалийн ерөнхий газраас Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.
-“Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.