БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫН ТОО ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

С.Жамъяаннацаг
2025/07/01

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэр хэрээр гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлэх зорилгоор 2019-2024 онуудад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн тогтоолоор нийт 308 байршлын 298.75 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211, А/234 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашнуудыг чөлөөлж газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажилласан гэдгийг онцоллоо. Уг чөлөөлөлт хийсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг судалж Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгажээ.

Үүнд:

  • Баянгол дүүрэгт                    16 байршлын      1.68 га
  • Баянзүрх дүүрэгт                   12 байршлын      1.80 га
  • Сонгинохайрхан дүүрэгт       10 байршлын      33.95 га
  • Сүхбаатар дүүрэгт                 12 байршлын      0.95 га
  • Хан-Уул дүүрэгт                     2 байршлын        2.52 га
  • Налайх дүүрэгт                      1 байршлын        26.48 га

Цаашид нийтийн эдэлбэр газарт авсан байршлуудад зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх гэнэ. Нийтийн эдэлбэрийн газарт хийж буй ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрд мэдээлэх гэнэ. Мөн нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус IV хуралдаанд дээрх нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах зэргийг хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 1 минутын өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 35 минутын өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01